|

Шинэхэн дайчид тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо

Өнөөдөр УБТЗын Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын алба /ЦХОБА/-ны шинэхэн дайчид тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо. Тус арга хэмжээнд Улаанбаатар, Толгойт, Амгалан хэсэглэлийн 20 албан хаагч оролцов. ЦХОБА нь УБТЗын алба, хэлтэс, төв,  салбар нэгжүүдийг галын аюулаас  урьдчилан  сэргийлэхээс гадна ачааны бүрэн бүтэн байдлыг өртөөчлөн хамгаалж хүрэх өртөөнд аюулгүй хүргэх үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар тус алба Замын-Үүд, Сайншанд, Чойр, Улаанбаатар, Зүүнхараа, Салхит, Дархан, Сүхбаатар, Толгойт, Амгалан цэрэгжүүлсэн хамгаалалтын анги, Эрдэнэт, Баянтүмэн, Удирдах газрын хамгаалалтын салаа, гал унтраах 5 хэсэг, галын 3 галт тэргэнд нийт 485 ажилтантай үүрэг гүйцэтгэж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments