С.Ганбаатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санал асуулгаар шийдвэрлэхийг гуйж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “УИХ-д нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид хаалгаа хаагаад 3/4 шийддэггүй юм шүү. Ард нийтээс заавал асуухыг журамласан байдаг. Би өнөөдөр 152, 126 гишүүний талаар ярих гээгүй. Харин шийдвэрлэх арга замын талаар ярьж байна. Бид өнөөдөр хаалгаа хааж байгаад гишүүний тоо, сандал, суудлын талаар ярьж болохгүй. Ер нь бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд гишүүний тоотой холбоотой асуудал орж ирсэн. Тэр үед гишүүдийн тоотой холбоотой санал асуулга явуулж ард иргэдээс асуух уу эсвэл шууд танхимаар шийдэх үү гэдэг талаар ярьж байсан. Яг үүнтэй ижил нийт гишүүнээс энэ саналыг авч өгөхийг хүсч байна.Хоёрдугаарт, хэлэлцүүлгийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах эрхийг ард нийтийн санал асуулгад өгөхийг эрхэм гишүүдээс гуйж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *