Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн үнэлгээ өнгөрсөн 31 жилийн хугацаанд байгаагүйгээр унаад байна

УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулан хүргэж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Ж.Бат-Эрдэнэ ийн ярив. Тэрбээр:

“Бүгд л орон нутгаараа явлаа. Бүлгийн хурлууд хийсэн. АН, МАН аль аль нь бүлгийн хурлаа хийсэн. Ард иргэдээс сонссон тооны болон пропорционал, холимог гэх тогтолцоо системийнхээ тухай ярьлаа. Ард иргэдийн хувьд үндсэндээ тоон дээр эсрэг байгаа. 156 гэдэг бол үнэхээр том тоо. Хувь иргэний бодол болоод гишүүний саналаа хэлэхэд 108, дээд тал нь 120 байх нь зөв гэж бодож байна. Ард иргэдээс ч гэсэн иймэрхүү санал ирж байна. Бид 1992 онд үндсэн хуулиа баталсан. Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 31 жилийн нүүр үзээд байна. Өнгөрсөн хугацаанд олон хулгайч, луйварчин төрлөө. Энэ тойрог бүрт хэлж байгаа үг. Бид ийм хэмжээнд улс орныг авч явжээ. МАН, АН гээд энэ 31 жил МАН арай илүү авч явсан байх. Юм өөрчлөгдсөнгүй. 2022 оны сүүлээр 10,11 саруудад жагсаал цуглаан болж олон асуудал орж ирсэн. Хөгжлийн банк, нүүрс гээд. Өнөөдөр ч гэсэн Хөгжлийн банкны асуудал дуусаагүй байна. Иймээс ч ард түмэн эгдүүцэж байна. Тэд шударга ёсыг л хүсээд, шаардаад байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын үнэлгээ газарт унасан. Энэ бидний тогтолцоонд байгаа. Ямар ч хүн орж ирсэн өнөө л нөгөө тогтолцоонд ороод юу ч өөрчлөгдөхгүй байна. Намаас үл шалтгаалан тогтолцоо болохгүй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *