Эрдэмтэд үлэг гүрвэлээс өмнө үүссэн хамгийн эртний амьтныг илрүүлжээ
Америк эрдэмтэд үлэг гүрвэлүүдээс ч өмнө үүссэн, хамгийн эртний амьтныг илрүүлсэн гэдгээ мэдэгджээ. Тэрхүү амьтан нь далайн медузтэй ижил төстэй ктенофор нэртэй организм юм. Үлэг гүрвэлүүд 230 сая жилийн өмнө анх үүссэн бол ктенофорууд 700 сая жилийн өмнө гарч иржээ.
Эрдэмтэд биологичид олон жилийн турш хамгийн анхны амьтан ямар организм байсан бэ гэдгийг тогтоохоор ажилласан юм. Эцэст нь тэд далайн хөвөн эсвэл ктенофор хоёрын нэг нь хамгийн анхны амьтан байж болно гэх дүгнэлтэд хүрсэн байна. Тэгвэл Калифорнийн их сургууль, Беркелигийн эрдэмтдийн явуулсан шинэ судалгаагаар ктенофорууд нь далайн хөвөнгөөс эрт үүссэн гэдгийг тогтоожээ. Тус их сургуулийн судлаач Даниел Роксар “Ктенофорууд нь бүх амьтны хамгийн сүүлийн нийтлэг өвөг, 600-700 сая жилийн өмнө үүссэн” гэж хэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь ктенофорууд одоо ч гэсэн амьдардаг юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ