Хэнтий аймгийн Норовлин сумын экс Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-19-нд нийт 303 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан Пүрэвдоржийн Алтангэрэл нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Улмаар сумын ерөнхий боловсролын сургуулийн 23 сая төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн байрыг эд хөрөнгө актлах тухай шийдвэр гараагүй байхад  нураалгаж, гарсан модон материалыг бусдад ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *