ЗГ: Зүүн аймгуудын цаг агаарын аюулт үзэгдлийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хөндөж магадгүй байна. Учир нь өнгөрөгч даваа гаригт МАН-ын бүлгийн хурлаар Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцож, цалин тэтгэвэртэй холбоотой танилцуулгыг хийсэн байна.

ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:

  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн паркын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Насан туршийн суралцахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *