“БЗС-гийн төв серверийн мэдээлэл устаагүй”

Боловсролын зээлийн сангийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаатай уулзахад “Зарим үед ажлын компьютер дээрээс файл хуулж аваад гэртээ очоод ажилладаг байсан. Ингэхдээ ямар файлыг хэзээ хуулж авсан нь систем дээр тэмдэглэгддэг. Мөн намайг ажлаас гарахаас өмнө ажлын компьютерын нууц үгийг солих гэсэн оролдлогууд гарч байсан” гэсэн юм. Үүний дагуу тус сангийн IT хариуцсан хэлтсийн дарга нь өчигдөр надад мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээлэлд “О.Сийлэгмаагийн харьцаж байсан серверийн талаар дурдаад, төв сервер дээр ямар нэг мэдээлэл устсан, алга болсон зүйл байхгүй” гэдгийг бичсэн байна. Тийм учраас мэдээллийг санаатайгаар устгасан зүйл байхгүй гэдгийг хэлье”  гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *