О.Батнайрамдал: БЗС-аас миний нэр дээр зээл гаргаж, өөр хүн оронд явсан уу

БЗС-ийн асуудал нийгэм даяар олны анхааралд орж, ярилцах сэдэв болоод буй. Боловсролын зээлийн хулгайн асуудлаар Уул, уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал байр сууриа илэрхийллээ.
“Миний хувьд 2013 оны 6 дугаар сард ярилцлагад ороод санаж байгаачлан 60,70-д жагсаж байсан. Түүнээс хойш надтай хэн ч БШУ-ны яамнаас холбогдоогүй. Зээлээ аваарай, гэрээ хий гэж огт хэлээгүй. Хариуцлагатайгаар хэлэхэд БШУЯ-аас БЗС-аас харамсалтай нь уг нь дэлхийн нэг номерын сургуульд тэнцсэн боловч зээл аваагүй. Харин яагаад Лу.Гантөмөр сайдын тушаал 2013 оны 8 дугаар сарын 8-нд гаргасан тушаал дунд миний нэр байсаар байтал би зээл аваагүй юм бэ. Тэгэхээр миний нэр дээр тушаал гаргачихаад хэн өмнөөс сольж явсан уу. Аль эсвэл миний нэр дээр тушаал гаргачихаад хэн нэгэн завшсан уу гэсэн хардлага төрж байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *