Тоглоомын талбайд зодуулсан хүүхэд болон холбогдогчийг тогтоон, шинжээч эмч томилжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хотхоны тоглоомын талбайд насанд хүрээгүй хүүхэд бусдад зодуулсан хэрэг гарчээ.
Энэ тухай дуудлага, мэдээлэл 2023 оны тавдугаар сарын 26-ны 20:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
“Хохирогч хүүхэд болон түүний биед халдсан холбогдогчийг олж тогтоосон. Мөн тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж, шинжээч эмчийг томилсон” гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.