Үхрийн махны үнэ 4000, хонины мах 2500 төгрөгөөр нэмэгджээ
Ямааны ястай махыг тавдугаар сарын 22-ны байдлаар 11664 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 12658 төгрөг болж өсчээ.
Хонины махны үнэ өмнөх долоо хоногоос бараг 500 төгрөгөөр өсөж, 16533 төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараасаа бараг 2500 төгрөгөөр өссөн дүн юм.Харин үхрийн цул махны үнэ килограмм нь өмнөх долоо хоногоосоо 352 төгрөгөөр нэмэгдэж, 21852 төгрөг болов. Өөрөөр хэлбэл, үхрийн цул мах өмнөх сараасаа 4000 орчим төгрөгөөр өслөө.
Мөн байцай, хүрэн манжин, сонгино зэрэг хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногоос 150-234 төгрөгөөр нэмэгджээ.Өмнөх долоо хоногоос үнэ буурсан цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Тодруулбал, задгай сүүний нэг литрийн үнэ 47 төгрөгөөр, өндөгнийх 13 төгрөгөөр буурав.