Хогийн цэгийн ойролцоо тамхи татсанаас гал гарч автомашин шатжээ

Тамхины галаас хогийн цэг шатаж, иргэний авто машинд хохирол учирсантай холбоотой шүүхийн шийдвэрийг танилцууллаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны долдугаар сарын 07-ны 18:20 цагт орчимд гал гарч, иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн 00-00 УБ… улсын дугаартай автомашин шатсан байна.

Иргэн А нь гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31.8 сая төгрөг нэхэмжилжээ.Эрүүгийн хэргийг шалгах явцад авто машинд учирсан хохирлын хэмжээг 49,250,000 төгрөгөөр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч 41,800,000 төгрөг гэж тогтоожээ.

Хариуцагч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээг үгүйсгэж чадаагүй, бага зардлаар хохирлыг барагдуулах боломжтой болохыг нотлоогүй ба нэхэмжлэгч шатсан машиныг 10 сая төгрөгөөр бусдад зарсан байх тул шинжээчийн тогтоосон 41,800,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн шаардсан 31,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *