Д.Амарбаясгалан:УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг иргэд дэмжсэн

Д.Амарбаясгалан: Эдийн засгийн найман хувийн өсөлтөөрөө Азидаа тэргүүллээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төсөвт тодотгол хийхээр болж УИХ-д өргөн барихаар боллоо.Засгийн газар цар тахлын үед оновчтой арга хэмжээнүүдийг авснаар эдийн засаг өмнөх онтой харьцуулахад 10 орчим хувиар нэмэгдсэн.2022 оны намар гадаад, дотоод өрийн дарамттай, эдийн засаг хэцүүхэн байсан. Энэ үед Засгийн газар шуурхай арга хэмжээнүүдийг авснаар өнгөрсөн оны IV улиралд эдийн засагт огцом өөрчлөлт гарч, гадаадын томоохон өрийн дарамтаас гарах нөхцөл бүрдсэн.Үүний үр дүнд энэ оны I улиралд төсвийн орлого давж биелсэн, эдийн засаг найм орчим хувийн өсөлттэй байна. Тодруулбал, 7.9 хувийн өсөлт бол Азидаа тэргүүлэх өсөлт гэсэн дүн гарсан.Ийн төсвийн орлого давсан учир төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх бодлогоо хэрэгжүүлэхээр эцэслэн шийдвэрлэлээ” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *