Долоон аймгийн 62 сум тоггүй байна
Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВ-ын Хархорин-А,В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур унасны улмаас Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь долоон аймгийн 62 сумын цахилгаан тасраад байна.
Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буун хүчтэй салхи шуурганы улмаас цахилгааны тулгуур шонгууд унасан байна.
ЦДАШ-ын засварын ажилд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас 120 гаруй хүн, 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байгаа ба сэргээн босголтын ажиллагаанд наад тал нь 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ.