Маргааш асран хамгаалагчдын утасны дугаартай бугуйвчийг хүүхдүүдэд тараана
Зургаадугаар сарын 1-нд болох хүүхдэд зориулсан арга хэмжээний хүүхэд төөрвөл 102 дугаарын утсанд мэдээлж, үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид мэдэгдэхийг зөвлөж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Сугар “Нийслэлийн зүгээс QR код бүхий бугуйвчийг хүүхдүүдэд зүүж өгнө. 100 гаруй сайн дурын ажилтан төв талбайд болох хүүхдийн баярын арга хэмжээний үеэр ажиллаж, 10 мянга гаруй бугуйвч тараахаар бэлтгэсэн. Уг бугуйвч дээр эцэг эх, асран хамгаалагчдын утасны дугаарыг бичнэ. Энэ нь хүүхэд төөрвөл олоход хурдан байх юм. Хүүхдэд зориулсан арга хэмжээ хаана болохыг хүүхдийн бугуйвч дээрх QR кодыг уншуулаад мэдэх боломжтой” гэсэн юм.