Б.Дугархүү эмч Эрүүл мэндийг дэмжих сангаас 300 орчим сая төгрөг авчээ
Баярсайханы Дугархүү эмч “Ай ёо доктор ” ток шоугаа эхлүүлэхдээ Эрүүл мэндийг дэмжих сангаас 278 сая 800 мянган төгрөгийн санхүүжилтыг “Ай Ёо брэнд”-ийн нэрээр 2022 онд авчээ.
Мөн “Ай ёо доктор” ХХК цахим эрүүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэн сошиал болон тв-ээр цацахад зориулан 15 сая төгрөг, Сошиал эрүүл мэнд хөтөлбөр нэвтрүүлгийн үлдэгдэл төлбөр нэрээр таван сая нийт 20 сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас 2018 онд авчээ.Тэрбээр “Ай Ёо Доктор” компаниа 2018 онд гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан байдаг.
“Ай ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөх болсон. Энэ үеэрээ “Зөвлөхийнхөө хүрээнд Монгол орон даяар эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой “Ай Ёо” ток шоуг хүргэхээр бэлтгэл ажлаа хийж дууслаа” хэмээн мэдэгдэж байв.