Төрийн ёслолын журмыг зөрчсөн “Хурд” хамтлагт ямар хариуцлага тооцох вэ?
Рок попын урлагийн томоохон төлөөлөл болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо энэ сарын 10-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд хийлээ. “Анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгч цуглууллаа”, “Ямар нэгэн хог үлдээгээгүй цэнгэлдэхийн зүлгийг цэвэрхэн үлдээлээ” гэсэн эерэг сэтгэгдлүүд хөвөрлөө. Гэсэн ч тус хамтлаг тоглолтынхоо үеэр хүндэт харуул жагсааж, ахлагчийн командаар “Хурд” хэмээн зарлуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байлаа.
Учир нь хүндэт харуулыг жагсаах нь аль нэг хамтлагийн дур зоргоороо хийдэг зүйл биш. Хүндэт харуул жагсаах нь Ерөнхийлөгчийн зарлигын дагуу баталсан Төрийн ёслолын журам батлах тухай журмын дагуу зохицуулагддаг.
Тухайлбал, Үндэсний баяр наадам, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, Монгол бахархлын өдрөөр болон гадаадын өндөр албан тушаалтны айлчлалын үеэр нарийн тогтсон ёс жаягийн дагуу хүндэт харуулыг жагсаадаг. Хэдий алдартай, байгуулагдаад олон жил болсон, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээснээс үл хамааран ямар ч хамтлаг тоглолтынхоо үеэр хүндэт харуулыг жагсаах хууль эрх зүйн орчин, эрх байхгүй.
Тодруулбал, Төрийн ёслолын журамд “Төрийн ёслол нь үндэсний баяр, түүхэн ой, онц чухал үйл явдлыг тэмдэглэх, төр засгийн удирдагчид оролцох болон гадаад оронд хийх айлчлал, гадаадын зочин төлөөлөгчийг хүлээн авах зэрэг ёслолын арга хэмжээг зохион байгуулна” гэж заасан байдаг.
Мөн “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийг ёсолно. МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн тангараг өргөх, тамга шилжүүлэх, Төрийн дээд шагнал олгох, цол хүртээх, эмгэнэн гашуудах зэрэг төрийн үндэсний ёстой холбоотой арга хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төрийн ёслол хариуцсан нэгж /цаашид Төрийн ёслолын алба гэх/ зохион байгуулна гэж заасан байна.
Энэ бүхнээс харвал төрийн ёслолын дэг журмыг зөрчсөн “Хурд” хамтлагт ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь нэн тэргүүний чухал асуудал юм.
Хөл толгой зах замбараагаа алдлаалдаа хурим одоо бүр тоглолт дээр айн
Ардичилсан монгол оронд хаана ч хэн жагсааж болдог л гэж бодсоншдээ . Улныхаас гарч чадвал хашаандаа жагсаая гэж бодсон юмсан . Бодить төрийн сүлд өршөө . Модон нь биш шүү
хамтлаг биш зөвшөөрөл өгсөн жанжин штабын дарга нарт л хариуцлага тооцох ёстой баймаар юю
Ardchilsan niigemd ugna iim yum yarih john tiim yumda.
Ardchilsan niigem geheer huuli jurmaar zohitsuulsan asuudald dur zorgooroo aashilj, duraaraa baihiig heldeggui bga shu.
toglolton deer heden hundet haruuliin huwtsastai heden zaluu garsan l biz
huuli yariad surjigneh yum bhku bn
Zailaaa tusgaar ulsiin hundet haruul 1 hamtlagiin toglolton dr zagsdaggui bga shu
Boldoggui ymaa gehed bolchih ym bishuu juram zurchsun hundee arga hemjee avna biz za tegeed neeh hariutslag tootsloo yu …
Зөвшөөрөл өгсөн хүнтэй нь ярь!
Хурд ямар хамаатай юм Төрийн мангаа нарын л хуулиа үл тоодог нь энэ
Ye ee unguruusun heden haltar yumnuud uursdiiguu lag gej boddiin bh daa dald or tsaashaa
Сүртэй шд (хамтлаг) жагсааж болохгүй гэсэн дүрэм журам байхгүй бол болноо л гэсэн үг эерэг бай бүгдийг харлуулах гэсэн увайгүй зантай шүү
БОДОХГҮЙ ЭЦГИЙНХЭЭ ТОЛГОЙГООР ТОГЛОХТЭЙ АДИЛХАН БОЛЖ БАЙНА ЭНЭ БОЛ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ.ЭНЭ БОЛ МАШ ТОМ ХАРИУЦЛАГА АЛДАЛТ
Жинхэнэ хүндэт харуул биш бол хувцас дуурайлгаж хийсэн мөн жирийн иргэд жагссан бол болно шүү дээ. Яг түүн шиг л гэсэн үг. Харин хүндэтгэлийн жинхэнэ харуулууд хүндэтгэлийн ёслолын хувцсаа өмсөж жагссан бол болохгүй л байх.
haltar sdakuud zailaa
ТӨРИЙН ЁСЛОЛЫН АЛБАНЫ ДАРГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ЮМ БИШҮҮ. ГЭХДЭЭ ДАРГА НЬ ГИШҮҮН Н. ЭНХБОЛДЫН ХҮҮ БОЛХООР ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БАЙХӨӨ