УИХ: Төсвийн тодотголыг дагалдаж орж ирсэн долоон хуулийн төслийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Төсвийн тодотголыг дагаж орж ирсэн долоон хуулийн төсөл болон хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийг эцэслэн батлав.
Үүний дараа Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.