Малаа хариулж яваад сураггүй болсон иргэнийг төөрч, хадны ёроолд сууж байхад олжээ

Малаа хариулж яваад сураггүй болсон иргэнийг төөрч, бээрсэн байдалтай хадны ёроолд сууж байхад олжээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны Эмээлтэд хоёр иргэн малаа хариулж яваад сураггүй болсон гэсэн дуудлага онцгой байдлын албанд өнгөрсөн шөнө 01:15 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, тус сумын “Цагаан хөтлийн даваа” гэдэг газраас зүүн тийш 13 км-т төөрч, бээрсэн байдалтай хадны ёроолд сууж байсныг 04:48 цагт эсэн мэнд олсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *