Монголчуудын Англи хэлний түвшинг дунджаас доогуур хэмээн үнэлэв

Дэлхийн улс орнуудын иргэдийн Англи хэлний мэдлэгийн түвшнийг тогтоодог EF English Proficiency Index үнэлгээ 2022 оныхоо тайланд Монгол улсыг 111 орноос 72 дугаарт эрэмбэлжээ.

Дэлхийн дундаж оноо 502 бол Монгол улсын оноо 485 болсон байна.Ази тивийн 24 улс орноос 13 дугаарт эрэмблэгджээ.

Дээрх үнэлгээ нь Монгол улсыг англи хэлний мэдлэг “бага” ангилалд оруулсан байна. Энэ ангилал нь “маш өндөр”, “өндөр”, “дундаж”, “бага”, “маш бага” гэсэн нийт таван ангиллын доороосоо хоёр дахь түвшин юм.

Сүүлийн зургаан жилийн үнэлгээг харьцуулахад монголчуудын англи хэлний мэдлэг аажмаар өсөж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, 2016 онд 72 орноос 66 дугаарт эрэмблэгдэж, “маш бага” ангилалд байсан бол 2021 онд 112 орноос 83 дугаарт эрэмблэгдэж, “бага” ангилалд шилжжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *