Инфляц өсөх, төгрөгийн ханш сулрах эрсдэл үүсэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг шийдвэрлэжээ.

Засгийн газрын тогтоолын төслийг баталсан байна. Энэ тогтоолд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг хязгаарлахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгажээ.

Эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 7.9 хувьд хүрч, гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцэст 3.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор өсжээ.

Зэсийн баяжмалын экспорт 630 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 19.2 мянган тонноор өсөж, улсын жилийн инфляц тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байв.

Гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад бондуудын төлбөрийг хийж, эдийн засаг тогтворжиж байгаа ч энэ оны төсвийн зарлагыг 1.9 их наядаар нэмэх тодотгол хийсэн. Иймд инфляц эргэж өсөх, төгрөгийн ханш сулрах зэрэг эрсдэл бий.
Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:

  • Зах зээл дэх төрийн зайлшгүй оролцоог хялбарчилж, боломжит төрийн үйлчилгээг богино хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бизнесийн орчныг сайжруулах;
  • Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг илүү нээлттэй болгож, өрсөлдөөнийг дэмжих;
  • Нийт эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг дэмжих чиглэсэн арга хэмжээнүүдийг 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлснээр үр нөлөө нь энэ оны 4 дүгээр улирал болон ирэх онд гарч, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments