Их хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалаас бид юу хүртэх вэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тус айчлалаар олон үр дүн нааштай шийдвэрүүд гараад байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн, шийдвэрүүд товчхондоо:

• Монгол, ОХУ хоёр улсын хууль тогтоох байгууллага хооронд хамтран ажиллах комисс байгуулахаар боллоо. Анхны хурлаа ирэх наймдугаар сард Монгол улсад зохион байгуулна.
• УБТЗ-ын 200 тэрбумын өрийн асуудлаа барагдуулж ОХУ, Монгол хамтран тус компанийн дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. Энэ мөнгөөр УБТЗ дэр модоо шинэчлэх, хөрөнгө оруулна.
• ОХУ талаас хөрөнгө оруулалтдаа 5 шинэ зүтгүүр өгч буй. Энэ нь ачаа тээврийн эргэлт хамгийн багадаа 2 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо бий.
• Ангарскийн шатахууны үйлдвэр 8-р сард 30 хоног засварт орно. Гэхдээ шатахуун ХОМСДОХГҮЙ, үнэ ӨСӨХГҮЙ. Нийлүүлэлтээ өсгөж, нөөцлөх ажилд хамтран ажиллана.
• ОХУ-д гадаад оюутнууд ажил хийж болдоггүй хуультай. Харин ОХУ-д сурч байгаа монгол оюутнууд ажил хийх боломж нээгдээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *