Авлигыг бууруулахад Солонгосын Засгийн газар тусална

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдаан энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

 Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын хэсгийн дарга Д.Амарбаясгалан, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга Ли Ду Хүн нар хуралдааныг ахалж, хоёр улсын яам, холбогдох байгууллагуудын албаны төлөөлөл оролцжээ.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан Монголын талаас БНСУ-ын ижил төстэй байгууллагатай мэдээлэл солилцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, туршлага судлах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв. Солонгосын тал мэдлэг, туршлага солилцон хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *