Ламхай нарын хохирсон, холбогдсон хэргийг түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ гэв
Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр ламхай нарын асуудлын талаар мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:
“2023 оны зургаадугаар сарын 16-нд нэгүүн.мн сайтад уг мэдээлэл нийтлэгдсэн. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2023 оны зургаадугаар сарын 23-нд УЕП-ын тушаалаар баталсан харьяалал тогтоох журмын дагуу Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Мөрдөгчийн ажлын хэсэг гарсан. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ” гэсэн мэдээллийг өгөв.