ЧУУЛГАН: Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Энэ хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.
УИХ-д өргөн бариад хоёр жил орчмын хугацаа болж буй уг төслийг яаралтай батлах шаардлагатай гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан онцолж байв.
УИХ өнгөрсөн долоо хоногт дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд батлах боломж байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх шаардлага үүссэн гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь мэдэгдэж байв.