“Чингис хаан” нисэх буудал руу автобус явж эхэллээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус явуулж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодруулахад “Өнөөдөр өглөөнөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн.Өдөрт хоёр автобусаар дөрвөн удаагийн рэйс хийгдэнэ. Том хүнд 10000, хүүхдэд 5000, гадаадын иргэнд мөн энэ үнээр үйлчилнэ” гэв.

Нисэх буудал руу хоёр давхар цахилгаан автобус явж байна. Маршрутын хувьд Хөшигийн хөндий-120 мянгат-Сүхбаатарын талбай-Улсын Их Дэлгүүр-Баруун дөрвөн зам-Нарны гүүрээр урагш явах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *