Дархан аварга Г.Өсөхбаярыг Дархан аварга А.Сүхбатаас эрэмбээр илүү гэж үзэх болсон шалтгаан

Тун удахгүй Үндэсний их баяр наадам эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбэний талаарх тайлбарыг Монголын Үндэсний бөхийн холбооноос өглөө.

“Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ, 2.10.2. нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлнэ гэж заасан байдаг

Тэгвэл Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр “Дархан аварга” цол авсан тул дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм. Өмнөх цолны буюу “Даян аварга” цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа аж.

Тодруулбал даян аварга Г.Өсөхбаяр дөрвөн удаа ес давж түрүүлсэн болон 2001, 2006, 2010 онд гурван удаа 8, 1995, 1999, 2000, 2011 онуудад дөрвөн удаа 7 давсан.

Харин даян аварга А.Сүхбат нь нэг удаа 10, хоёр удаа 9 даван түрүүлсэн бөгөөд 1997, 2002, 2003 онуудад долоо давсан амжилтыг гаргасан нь дээрх эрэмбийг гаргах үндэслэл болсон байна.

Эдгээр амжилтуудыг бөхчүүд 2014 оноос өмнө буюу “Дархан аварга” цол хүртэхээсээ өмнө үзүүлсэн байгаа юм. Энэхүү “Даян аварга” байх үеийн илүү амжилтаар эрэмбийг МҮБХ хуульд заасны дагуу тогтоожээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *