Сэтгэл зүйгээ хүчирхэгжүүлэх 7 нууц арга

Бид биеийн булчин, массаа нэмэхийн тулд дасгал хийж, өдөр ирэх тусам булчин чангарч байгаагаа анзаардаг шүү дээ. Яг л түүн шиг сэтгэл зүй ч бас чангарч, сэргэх тун амархан ба та дасгалаа тогтмол хийж, сэтгэл зүйн тогтвортой байдлаа чангатгах чин хүсэлтэй байхад л хангалттай юм.

Сэтгэл Хөдлөлийн Хогийн Савтай Болох

Сөрөг бодол санаанууд толгойг тань эзэмдэж, гуниг гутралд автаад, түүнээсээ салж чадахгүй байгаа тохиолдолд толгойдоо сэтгэл хөдлөлийн хогийн сав бүтээгээд үзээрэй. Одоо байгаа нөхцөл байдлыг тухгүй, тавгүй болгож байгаа гол шалтгаан юу вэ? Тэр сэтгэл хөдлөлөө хогийн савандаа хийгээд орхиорой. Заримдаа мэдрэмжээ хүчээр албадан үл тоох тусладаг юм шүү.

Зөв сонголт хийхийн ид шидийг сураад, ашигла

Та заримдаа зөв сонголт хийхийн тулд эргэлзэн тээнэгэлзэж, өөрийгөө болон бусдыг буруу сонголтынхоо үр дүнд хохироох вий хэмээн айдаг юм биш биз? Үнэн гэвэл зөв сонголт гэж хэзээ ч байдаггүй бөгөөд сонголт бүр таны хүсэл сонирхлын тусгал байдаг билээ. Одоо цагаараа амьдарч, юу хүснэ, юуг илүүд үзнэ түүнийхээ дагуу сонголтоо хийх нь хүний төрөлхийн зан чанар тул сонголтын тал дээр өөрийгөө буруутгаж эсхүл хүчлэх хэрэггүй юм.

Хийхэд хэцүүг нь эхэнд нь хий

Амьдрал хааяа хэцүү байх үе бий. Асуудлууд ундарч, цаг өнгөрөх тусам улам хүндэрсээр, шийдлээс холдон холдсоор, эцэст нь бүх зйүлсээс зугтахыг хүсэх ч тохиолдол гардаг.  Гэвч хааяа тулгараад байгаа асуудлуудтай нүүр тулж, хэцүү бүхнийг эхэнд нь даваад гарвал, үлдсэн асуудлууд жижиг сажиг санагдаж, амархан шийдэх боломжтой юм. Тиймээс асуудал тань хэр том, хэр хүдэрсэн байна, тэр хэмжээгээр нь хамгийн эхэнд шийдэж зохицуулаарай.

Дасгал

Биеийн дасгал хийх нь сэтгэл зүйн эрүүл мэндтэй тань ч холбоотой бөгөөд цаг төлөвлөлт, дадал зуршлаа тогтоох, төвөлөгөөгөө дагах гэх мэт сайн нөлөөг танд үзүүлж байдаг. Цусны эргэлт хурдасч, зүрхний цохилт түргэссэнээр таны мэдрэлийн систем улам эрчимэй ажиллаж, оюун ухаан сэргэдэг байна.

Ялагдаж сурах

Бүтэлгүйтэл ялагдлыг авч ирж, ялагдал таныг сэтгэлээр унагаадаг бол та ялагдах бүртээ гутрахаа болих хэрэгтэй юм. Ялагдал давтагдах тийм ч сайн хэрэг биш тул та тэртээ тэргүй дараагийн удаа уг явдлаас урьдчилан сэргийлж, алдаагаа давтахгүй нь лавтай. Тиймээс ялагдал хүлээж буй яг тэр үедээ уурлан харамсах бус, суралцаж сураарай.

Талархаж сурах

Аливаа өдрийг эхлүүлж, амьдралыг үргэлжлүүлж байхдаа, байгаа бүхэнд, тохиолдож буй бүхэнд талархан, аз жаргалтай байхад суралцаарай. Ямар ч үйл явдал болсон түүнд талархаж сурснаар та амьдралыг илүү таашааж, бодит байдлыг давуу тал болгон, хүлээн авах чадвар нэмэгдэнэ.

Хянаж чадахгүй зүйлсээ орхиж сурах

Хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэж, нөхцөл байдал дордвол та л энэ бүхнийг засаж чадах хүн нь мэт, танаас өөр хэн ч энэ асуудлаас болоод шаналахгүй байгаа мэтээр өөртөө ачаа үүрүүлэх хэрэггүй. Энэ мэт үед “Энэ бүхнийг би өөрчилж,, засаж чадах уу?, Хэрвээ тийм бол яаж? ” гэх мэтээр өөртөө асулттавиад үзээрэй. Хэрвээ яаж гэдэг асуулт тань хариулахад бэрх байвал болоод байгаа нөхцөл байдлыг та зүгээр л орхих нь зүйтэй гэдгийг санаарай.

Эх Сурвалж: psych2go YouTube channel

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *