Улаанбаатарт удаа дараагийн үйлдлээр гар утас хулгайлсан этгээдийг Өмнөговь аймгаас илрүүлжээ
Удаа дараагийн үйлдлээр гар утас хулгайлдаг этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал нийслэлийн нутаг дэвсгэрт удаа дараа хулгайлах гэмт хэрэгт сэрдэгдэж, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 32 настай, эрэгтэй “У” гэгчийг Сонгинохайрхан, Өмнөговь, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх этгээд нь 2021-2023 оны хооронд худалдаа, үйлчилгээний төв, караоке зэрэг газруудаас иргэдийн гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Мөн 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж, 45 настай, эмэгтэй “Б”-г гэмтээсэн зэрэг хэрэгт холбогдон шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байжээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар