Д.Өнөрболор: Хорт утаа ялгаруулах уурын зуухтай болгох хуулийг хүч түрэн батлах гэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Нийслэлд татваргүйгээр, ашиг олох зорилготой хорт утаа ялгаруулах 1000 уурын зуухыг бий болгох хуулийг батлах гэж байна. Баяр наадмын өмнө иргэдийн анхаарал сарнисан үед энэхүү хуулийг батлах гэж байгаа нь увайгүй гэмт үйлдэл. Хууль зүйн дүгнэлтээр энэхүү хууль Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал энэ хууль зөрчилтэй батлагдах нь.Уурын зуухын тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлөлттэй оруулж ирээд угсраад хорт утаа үйлдвэрлэх гэж байна. Түүгээрээ дамжуулан ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх юм байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих гэж байна. Энэ хуулийг батлахгүй байхыг гишүүд дэмжиж өгөөч” хэмээн байр сууриа илэрхийллээ.