ЧУУЛГАН: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төсөлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх талаар тусгажээ.

Түүнчлэн тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийн импортын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг дөрвөн жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно гэж тусгасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *