ГССҮТ энэ онд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмчилжээ

ГССҮТ энэ онд орон нутгийн алслагдсан бүс нутагт биеийн ерөнхий байдал маш хүнд, газраар тээвэрлэх боломжгүй буюу эрчимт эмчилгээний тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч эмчилсэн байна.

Тодруулбал уг үйлчилгээний хүрээнд 21 аймгаас биеийн байдал хүнд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлжээ.

Алслагдсан бүсийн орон нутгийн иргэдэд гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, толгой, хүзүү, нуруу болон хавсарсан хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчдэд мэс засал эмчилгээ хийсэн байна.

Гэмтлийн шалтгаантай буюу биеийн ерөнхий байдал маш хүнд 101 үйлчлүүлэгчид цахим зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *