Томуугаас хүүхдээ хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмж

Томуу, томуу төст өвчний онцлог түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-ийн эмч А.Оюунчимэг эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг өглөө. Хүүхэд амьсгалын замын цочмог халдварыг жилд 4-6 удаа тусч болох ч түүнийг хэр зэрэг давж гарч чадах вэ гэдэг нь тухайн хүүхдийн биеийн эсэргүүцлээс шалтгаалдаг байна.

Энэ удаагийн томуу, томуу төст өвчний үед хүүхдүүд их бөөлжиж, халуурч байгаа аж. Одоо дэгдээд буй амьсгалын доод замыг гэмтээдэг томуугийн вирус зургаан сар хүртэлх хүүхдүүдийг илүү их гэмтээж байгаа аж.

Иймд тэрбээр эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөгөөг өглөө.

ХАЛУУРАЛТ

Халуураагүй байхдаа орчны сонирхол сул байх, хоолоо идэхгүй байна гэдэг хоёр шинжийг эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Энэ бол өвчтэй хүүхдийн шинж. Хэт их унтаараад огт хоолоо идэхгүй байвал хүндэрсний шинж.

Дараа нь халууралтын байдлыг нь ажиглах хэрэгтэй. Улаан халууралт буюу хүүхдийнхээ гар, хөлийг бариад үзэхээр халуун эсвэл мөлүүхэн, хоёр хацар нь улайчихсан байвал хүндрэхгүй.

Харин цагаан халууралт буюу гар, хөл нь хүйтэн, царай нь цонхийсон цайвар байвал яваандаа хүндрэх боломжтой гэсэн үг. Энэ нь Ковид-19, томуугийн А хүрээний H3N2 вирусийн халууралт юм. Ингэж халуурч байвал өрхийн эмчдээ очсон нь дээр.

Зургаан сар хүртэл хүүхдийг халуураагүй байхад нь амьсгалыг нь сайн ажигла. Амьсгалах бүрдээ яраглаад байвал муу. Хурдан эмчид очих хэрэгтэй.

СУУЛГАЛТ

Хүүхэд халууралттай, цус, залхагтай, дүлэлттэй суулгаж байгаа бол энэ нь гэдэсний халдварт өвчин. Харин бөөлжисний маргааш усан суулгацтай байвал ханиад.

Хүүхэд суулгаад эхэлбэл эм өгөхөөс илүү гарч байгаа суулгалтын хэмжээгээр нь маш сайн хорсоол болон ус уулгах хэрэгтэй. Өтгөн юм уулгаж болохгүй. Иддэг байсан хоолыг нь иддэг хэмжээгээр нь 24 цагт багтааж өгөх хэрэгтэй. Суулгаж байгаа хүүхдийн хоол нь багадаад ирэхээр турна. Тураад эхлэхээр суулгана. Иймд байнга жинг нь барьж байх хэрэгтэй. Хүүхдийн жин хэвэндээ байгаад байвал үе шатаараа ханиад намдана. Энэ хооронд усгүйжүүлж, турааж болохгүй.

Заавал эмнэлэгт үзүүлнэ гэж битгий олон хүнтэй газар хүүхдээ дагуулж яваарай. Халуураад, нээх их амьсгаадахгүй байгаа бол гэртээ утсаар зөвлөгөө аваарай эсвэл өрхийн эмчид нь үзүүлээрэй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *