Монгол Улсын арслан М.Бадарч гэж хэн бэ?

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, арслан болсон бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртлээ.

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧ ГЭЖ ХЭН БЭ?

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж Монгол Улсын Арслан цол хүртсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч гэж хэн бэ?

Архангай, Цэнхэр сумын харьяат “Бөх Билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо Нутгийн Буян Групп-ын бөх Монгол Улсын шинэхэн арслан М.Бадарч 1990 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төржээ.

М.БАДАРЧИЙН АМЖИЛТ:

  • 2012-Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн.
  • 2016-Бүх цэргийн баяр наадамд цэргийн начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодон үзүүрлэж “Бадрангуй” чимэг хүртсэн.
  • 2017-Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Нэмэх” чимэг хүртсэн.
  • 2017-АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван шөвгөрч ” Монгол улсын харцага ” цолыг хүртсэн.
  • 2020 -Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр дөрөв, аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж ” Монгол улсын заан ” цолыг хүртсэн.
  • 2021-2020 онд даян аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож ” Монгол улсын гарьд ” цолыг хүртсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *