СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн томоохон голуудын усны түвшин 20-90 см-ээр нэмэгдэж хүчтэй үерлэжээ

Хөвсгөл аймгийн нутгаар урсах Дэлгэрмөрөн, Шишгэд, Идэр, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрөөс 20-90 см-ээр нэмэгдэж хүчтэй үерлэж байна.

​ Мөн долдугаар сарын 15-16-нд Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчмоор Орхон гол Өлзийт сумаар усны түвшин 50-100 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж, нийт иргэдийг үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас  анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *