ЗУРХАЙ: Андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн өдөр

2023.7.17, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30

ЗУНЫ ДУНД ШАР МОРЬ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2023.7.17, Даваа гараг

Наран ургах шингэх: 05.10-20.46

Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн.

Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments