ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол наадам: Монгол бөх” үзэсгэлэн хаалтаа хийнэ
Долоодугаар сарын 17-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
11:40 цагт: Монголын Үндэсний музейд: Үндэснй их баяр наадамд зориулсан “Монгол наадам: Монгол бөх” тусгай үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэнд монгол түмний эрийн гурван наадмаас анх удаа Далай даян дархан аварга болсон Монгол Улсын гавъяат тамирчин Б.Түвдэндоржийн бөхийн хувцас хэрэглэл, үнэмлэх, үе үеийн хүчит бөхчүүдийн зодог шуудаг, түрүүний боолт, ногт, болон уран зураг, сийлбэр зэрэг 60 үзмэрийг дээжлэн хүргэж байна. Үзэсгэлэн долоодугаар сарын 17 хүртэл нээлттэй ажиллаж байна..
13:00 цагт: Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд: Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн хүрээнд Солонгосын уран бүтээлч И Ү Сэний бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна. Үзэсгэлэн долоодугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.
МҮХАҮТ-д: НЗДТГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж буй.
Хохирлын үнэлгээ тогтоох ажлыг долоодугаар сарын 24-ний дотор хийж, МҮХАҮТ-ын Хөндлөнгийн шинжээчийн буюу Экспертизийн үйлчилгээгээр хохирлыг тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж байна. Утас: 9909-5968: