ЭЕРЭГ: Чөлөөт бөхийн тамирчид Будапештаас хоёр алт, хоёр хүрэл медальтай ирлээ
Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох ээлжит тэмцээн Унгарын Будапешт хотод боллоо. Тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 2 хүрэл нийт дөрвөн медаль хүртсэн байна. Тодруулбал,
Эрэгтэй -65 кг жинд Төмөр-Очирын Тулга алт
Эмэгтэй -50 кг жинд Долгоржавын Отгонжаргал хүрэл
Эмэгтэй -53 кг жинд Бат-Очирын Болортуяа алт
Эмэгтэй -72 кг жинд Энх-Амарын Даваанасан хүрэл медаль тус тус хүртлээ.
Токиогийн олимпийн хүрэл медальт Б.Болортуяа европын хошой аварга Шведийн Эмма Малмгрен, ДАШТ-ий хүрэл медальт Канадын Диана Уайкер, өнгөрсөн жилийн дэлхийн аварга АНУ-ын Доминик Парриш нарыг ялж алтан медаль хүртсэн.
Харин Т.Тулга АНУ, Канад, Унгар, Киргизийн бөхчүүдэд нэг ч оноо алдалгүй цэвэр ялсаар аварга болсон байна.