Удирдах албан тушаалтнуудын буруу шийдвэрийг “хаацайлах” тохиолдол эрс өсчээ
Прокуророос 2023 оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт 1408068 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар буурсан байна.
Зөрчлийн хэргийн 72 хувь нь нийслэлд, 28 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Үүнээс хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 30 хувиар, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих зөрчил 17 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил долоон хувиар тус тус өссөн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг зөвтгүүлсэн тохиолдол өмнөх оны мөн үеэс 1.6 дахин өсчээ. Тодруулбал, прокуророос эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулахаар 5566, өөрчлөлт оруулахаар 977 дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.
Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийсэн 215 удаагийн шалгалтаар хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй 4532 зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 145-ыг бичиж тухайн байгууллагуудад хүргүүлсэн байна.