Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, нэг эвсэл хүсэлт ирүүлжээ
Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, нэг эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлжээ. Үүнд:
1. Монгол ардын нам
2. Ардчилсан нам
3. Иргэний Зориг ногоон нам
4. Үндэсний эвсэл
5. Бүгд найрамдах нам
6. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
7. Иргэний хөдөлгөөний хам
8. Хөгжлийн хөтөлбөр нам
9. ХҮН нам
10. Ард түмний хүч нам
11. Үнэн ба Зөв нам
12. Ард түмний олонхийн засаглал нам
13. Гэр хороолол хөгжлийн нам
14. ШИНЭ нам
15. Иргэдийн оролцооны нэгдэл нам
16. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам бүртгүүлсэн байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, нэг эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргаснаар дээрх намуудад эрх нь үүсэв.