НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох нь чинээлэг иргэдийг дэмжсэн бодлого биш гэж үү?

НӨАТ-ын иргэдийн урамшууллын буцаан олголтын хэмжээг таван хувь болгон нэмэгдүүлэх нь дундаж давхаргыг бус цөөн тооны өндөр хэрэглээтэй чинээлэг иргэдийг дэмжсэн үр дүнгүй бодлого хэмээн зарим хүн үзэж байна.

Учир нь буцаан олгох хэмжээг нэмэгдүүлэхэд төсөвт нэмэлт 600 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.

Хэрэв таван хувь болгон нэмэгдүүлвэл дээрх 600 тэрбум төгрөгийн 50 хувийг хамгийн өндөр орлоготой 10 хувь л хүртэх юм. Харин бага, дундаж орлоготой дийлэнх иргэд сард дунджаар 15 мянган төгрөг нэмж авах болно. Иймд төсөвт их хэмжээний нэмэлт ачаалал үүсгэх замаар чинээлэг иргэдээ дэмжсэн буруу бодлого хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн ажиглагчид үзэж байна.

НӨАТ нь эдийн засгийн аль ч хямралын үед эдийн засаг, төсвийн хамгийн тогтвортой, найдвартай эх үүсвэр байдаг. Иймд НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг нэмэх нь эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг алдагдуулах, өрийн дарамтыг нэмэгдүүлэх цаашлаад гадаад өрийн дефолтод орох ноцтой үр дагавартай.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *