Хотын даргын хоёрдугаар орлогч О.Номинчимэгийн “CV”

УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх О.Номинчимэгийг Хотын даргын хоёрдугаар орлогчоор томилжээ. Тэрбээр, МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-т багшилж байсан бөгөөд 2010 оноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байна.

О.Номинчимэг нь хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2022 оноос УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

БОЛОВСРОЛ: 

Колумбийн Хуулийн сургууль, Нью Йорк хот.

LL.M, 2015, Harlan Fiske Stone Scholar  .

Токиогийн Их сургууль, Токио, хууль зүйн магистр.

Токиогийн Их Сургууль, Хуулийн тэнхим, эрх зүйч.

-Хэл: Англи, Япон.

АЖЛЫН ТУРШЛАГА: 

2022 оноос: Улсын Их Хурлын даргын зөвлөх.

2021-2022 он: Улсын Их Хурлын Тамгын газар, Тэргүүн дэд дарга.

2019-2021 он: Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН, захирал.

2011-2016 он: Хоган Ловеллс Монголий ХХН, ахлах хуульч.

2010-2011 он: Мицубиши корпораци, Улаанбаатар оффис, хуулийн зөвлөх.

МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-т багшилж байсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *