|

Ирэх 10 хоногийн хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч улам сулрах төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас Арванхоёрдугаар сарын 25-наас 2024 оны Нэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар дараах мэдээллийг өглөө.

Ирэх 10 хоногийн хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж сулрах төлөв ажиглагдсан байна.

УЛААНБААТАР ХОТ

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 29-нд бага зэргийн цас орж зөөлөн явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 7-12 метр хүрнэ.

Агаарын температур: Яармаг, Сонгинын орчмоор шөнөдөө 23-28 градус бусад хэсгээр 19-24 градус байх бол өдөртөө бүх нутгаар 7-12 градусын хүйтэн байна.

ОРОН НУТАГ

Хур тунадас  

  • Арванхоёрдугаар сарын 25 Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар
  • Арванхоёрдугаар сарын 26 Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • Арванхоёрдугаар сарын 27 Монгол алтайн уулархаг нутгаар
  • Арванхоёрдугаар сарын 28 Баруун аймгуудын нутгийн зарим газраар
  • Арванхоёрдугаар сарын 29 Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгийн зарим газраар
  • Арванхоёрдугаар сарын 30 Монгол Алтайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар
  • Арванхоёрдугаар сарын 31 Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • 2024 оны Нэгдүгээр сарын 1-нд Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн явган шуурга шуурах юм байна.

Салхи, шуурга 

  • Ихэнх хугацаандаа секундэд 4-9 метр
  • Арванхоёрдугаар сарын 25 Говь, тал хээрийн нутгаар
  • Арванхоёрдугаар сарын 27 Алтайн салбар уулсаар
  • Арванхоёрдугаар сарын 28  Нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур 

Одоо байгаагаас нэмж суларна. Хүйтэн байдаг газрууд болох Дархадын хотгор, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус байх бол томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-16 градус байна.

Харин дулаахан байдаг газрууд болох говийн бүс нутгийнхаа өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө +3-аас -2 градус хүйтэн байна.

Харин бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градусын хүйтэн байх төлөвтэй байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments