Болгар улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна

2023-2024 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Болгар Улсад бакалавр, магистр болон докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэл үргэлжилж байна.

Бүртгэл 2023 оны долдугаар сарын 6-ны өдрөөс наймдугаар сарын 18-ны 17:30 цаг хүртэл цахимаар явагдах юм.

Нэг. Тавигдах шаардлага

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж төгссөн Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй)

Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны)

Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны)

Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо

Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр

бакалаврын түвшний сургалтад гурван оюутан,

магистрын түвшний сургалтад дөрөв,

докторын түвшний сургалтад нэг оюутан

Нэр дэвшигчид Болгарын их, дээд сургуулийн жагсаалт, сургуулийн рейтенгийн системтэй http://rvu.mon.bghttps://rvu.nacid.bg/home болон https://rsvu.mon.bg/rsvu4/#/ холбоосоор, болгар, англи хэлээр танилцан, суралцах сургууль, мэргэжлээ сонгох боломжтой.

Гурав. Бүртгэл

https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.

Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “Баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:

Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.

Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх/;

Элсэлтийн Ерөнхий шалгалтын батламж, Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх

Бүгд Найрамдах Болгар Улсын их, дээд сургуулиас олгосон болгар хэлний мэдлэгийн тухай баримт бичиг – хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангид суралцах нэр дэвшигчдэд хамаарна.

Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол эсвэл Англи хэлээр 500 дээш үгтэй байх/;

Гадаад паспортын хуулбар;

Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;

БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл

Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд

Цахим өргөдөл https://scholarship.esis.edu.mn/ нэвтэрч анкет бөглөнө.

Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалт нотариатаар баталгаажуулж Англи хэл эсвэл Болгар дээрх орчуулгын хамт байх;

Бакалавр, магистрын түвшний Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /E-Mongolia-с татаж авсан байх/. Хэрвээ гадаадад төгссөн бол дипломын хуулбар, баталгаат орчуулгын хамт байх;

Бүгд Найрамдах Болгар Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол эсвэл Англи хэлээр 600 дээш үгтэй байх/;

Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргана)

Сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан гадаад паспортын хэмжээтэй цээж зураг;

БНБУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл

Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *