Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хийдэд хулгай оржээ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суман дахь Дашпунцогпил хийдэд хулгайч орж, бурхан шүтээнийг нь хулгайлсан тухай дуудлага энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийнхан шалгахад хулгайч хийдийн цонхоор нэвтэрч олон тооны бурхныг нь хулгайлсан байжээ. Дашпунцогпил хийдийн шүтээнүүдийн нэг, эртний дэлгэмэл зурмал Махгал, Лхам, сүүлийн үед гуулиар урлуулсан Мял, Дөртдагва, Бурхан багш зэрэг найман бурхан, эртний Зосборын Жадамба судар хоёр боть, сангийн бойпор, дун зэрэг шашны эд хэрэглэл алдагджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *