“Найман ишигний” хэргийн давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 2-нд болно

Шүүхийн ерөнхий зөвлөл(ШЕЗ)-өөс энэ оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа “найман ишигний” гэх хэргийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс олон тооны малыг бүлэглэн хулгайлсан асуудлыг хянан шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж “найман ишигний” гэх нэр томьёо гарч ирсэн нь олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул үнэн зөв мэдээллийг хүргэе. Хэнтий аймгийн прокурорын газраас 2022 оны аравдугаар сарын 6-ны өдөр Г, Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 буюу бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, Т-ийн ээж болох Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу /гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан/ Мөнгө угаах гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн” гэв.

Шүүгдэгчид бусдын 56 тооны бог малын хулгайлсан нь нотлох баримтаар тогтоогджээ. Иймд шүүхээс уг хэргийг энэ оны зургаадугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд Г-д хоёр жил, зургаан сар, Т-д хоёр жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Ингээд давж заалдах шатны шүүх хуралдаан наймдугаар сарын 2-ны 10:00 цагт нээлттэй болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *