Цэцэрлэгийн хоёрдахь шатны цахим бүртгэл 9 сарын 5-15-ны өдрүүдэд үргэлжилнэ
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлийг И-монголиагаар дамжуулан хүлээн авч цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхдээс 103.999 хүүхэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессежээр илгээж эхэлсэн.
Тиймээс та хүүхдээ мессежээр илгээсэн цэцэрлэгт хамруулах хүсэлтэй байгаа бол 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тухайн цэцэрлэгтээ бүртгэлээ баталгаажуулж, гэрээ байгуулна уу.
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл И-Монголиагаар дамжуулан 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс 2024 оны есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл явна.