НТБГ-аас мөнгөн тэмдэгтийг урахгүй байхыг анхааруулж байна

Иргэдийн ухамсаргүй байдал хэрээс хэтэрч мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна. Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тасдах нь хууль бус үйлдэл болдог.
Ийм үйлдэл гаргаж буй иргэд ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг анхааруулж, уриалж байна. Бид хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байгаа болно.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *