Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Өвөрхангай аймгийн начин М.Балжиннямыг 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Үүнээс өмнө МҮБХ-ноос гурван жил барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргасан юм.

Учир нь Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваанд аймгийн начин М.Балжинням нь сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдсан.

Барилдааны дараа тэрбээр сумын заан Г.Мөнх-Ёндонг өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч биед нь халдсан байдаг. Тиймээс Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгожээ.

Сонирхуулахад, М.Балжинням нь Хархорин сумын ИТХ-ын төлөөлөгч. Төрийн албан хаагч учир сүүлийн гурван жил хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Үүгээр бол хамгийн сүүлд буюу 2022 онд 16.8 сая төгрөгийн өөрийн орлоготой. Гэр бүлийн орлого 18 сая төгрөг гэж мэдүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *