МСҮТ төгсөгчдийн тэтгэлгийг энэ сарын 31-нээс олгоно

2023-2024 оны хичээлийн жилийн өвөл политехник коллеж, мэргэжлийн боловсролын 51 сургуулийг 7230 суралцагч төгсөнө.

“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад амжилттай суралцан төгсөж буй төгсөгчдөд тэтгэлэг олгохтой холбоотой материалыг политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулиудаас хүлээн авч хянах, шалгах, нягтлах үйл ажиллагаа үргэлжилж байна. Шаардлага хангасан төгсөгчдийн тэтгэлэг олголтын гүйлгээ 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхэлнэ” хэмээн БЕГ-аас мэдээллээ.

Тэтгэлгийн зорилго нь мэргэжилтэй боловсон хүчин, ур чадвартай хүмүүс бэлтгэхэд оршдог байна.

2021-2022 онд 10400 гаруй оюутанд 11.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments