ӨНӨӨДӨР: Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл эхэллээ

Наймдугаар сарын 4ий өдөр болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: Монгол бөхийн өргөөнд: Хүй долоон худагт болох “Даншиг наадам-Хүрээ цам”-д барилдах бөхчүүдийг бүртгэж байна. Утас: 9545-6121.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Даншиг наадам-Хүрээ цам-2023” наадмын талаар шашны байгууллагуудаас мэдээлнэ.

11.00 цагт: ХСҮТ-д: “Элэгний 7 хоног”-ийн хүрээнд ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү мэдээлэл хийнэ. Утас: 8558-1865, 9906-3902.

14.00 цагт: СТӨ-н дэх Монголын Уран зургийн галерейд: Бурхан бүтээгч, мөнгөн дэвсгэртийн зураач, уран хэмээгдэх Ц.Минжүүрийн мэндэлсний 111 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдэнэ.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

-Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын 6 дугаар хурал, Эмэгтэйчүүдийн 7 дугаар хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

-Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар эхлээд байна. Бүртгэл наймдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Утас 7011-9498, 7577-9498.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *